Ээлжийн амралтаа авсан чинь уйдаж үхэх нь байна...
Үхэх нь ч хаашайн гэхдээ л майр ганцаарджээн...
Энэ хорвоог ганцаараа барж яваа нөхдийг хараад хатан зоригийг нь өндрөөр үнэлж байна шд...
Эртээр яаав...? Гав ганцаараа коно чаааатрт коно үзэв...
Майр эвгүйн байлээ... Эхлээд билетээ захиалчиж байгаан... оператер хүүхэн надаас хэдэн билет захиалах вэ гэхэд мань нь "нэг" гэв... нөгөөдөх чинь үл итгэсэн байдалтай "Хэд гэнээ...?" би "нэгээ нэг"...
Тэнд чинь хүмүүс хосоороо, гурваараа, дөрвөөрөө явжээн... Гэтэл би яаав...? Гав ганцаараа... миний хоёр талд хосууд сууцан. яджаахад хоорондох яриа нь надаа сонсогдоод байхымаа. "чи ямар хөөрхөн юм бэ" гээл, шоб шоб хийтэл үнсээл... янз нь энэ хоёр шинэхэн госууд бололтойдогоо... Кино дуусангуут би нь гэрлийн хурдаар өргөөгөөс гарсан байв...
Найз нөхөд өө элдэв зүйлд уруу татсаар байгаад нөхөд намайгаа тоохоо байв...
Уйтгарлах завгүй залуу нас нтр гээл байдаг... минийх яагаад ийм байдаг байнаа...?
Friday, August 20, 2010
Tuesday, August 10, 2010
Гэнэт төрсөн бодол-1
Сая блогтоо нэг нийтлэл бичиж байссанаа гээв гэнэт "Би ер нь ямар балдуугаа хийгээд цаг заваа зарцуулан байж, үгийн сангаа ухаж төнхөн байж, хуруу гараа таттал \Арай ч татаагүймаа. уран сайхны хэтрүүлэг\ ингэж кийбоооорд балбаж суугаа билээ гэж өөрөө өөрөөсөө асууж дэмийрэв шд... тэгээ яаху дээ өөрөөсөө асуусан юм чинь өөрөө хариулна шд... "Заааа яады цус бичиж л байя. багаасаа л өдрийн тэмдэглэл нтр дуртай байсын. хэдхэн минут л бичдийшд, нээээх уран сэцэн үг мэддэг ч юм шиг, хэрүүлийн хэдэн үг ээ л чулууддаг биздээ, угаасаа жоохон хурдан шивж сурий гээд үглээл байдаг биздээ гэх мэтээр өөрөө өөртөө хариулав...
Би блог нээх гүсэл хэзээ хаана ямариймаа хийж явж байхад төрвөө гэхээр зэрэг ингэсиймаа... Нэг багш эгчийнхээ ажилд тусалж хэдэн хуудас юм шивж өгсийн. Түүхийн хичээлийн тухай л даа. Тэгсэн энэ авяастай хүмүүс чинь бас их сүрхий юмаа. Зурдаг авъяастай баагийнууд нь гоё гоё зураг нтр ээ зураад өөрийгөө илэрхийлээд байхын, шүлэглэдэг нь шүлэгээ бичээд, дуулдаг нь дуулаад... Күээ тэр түүхийн номон дээр нэр нь цохиж яваа нөхдүүд бас атаархмаар юмаа... Тэгээл мань чинь бас ч гэж тоос хөдөлгөж яваагийнх түүхийн номонд биш юмаа гэхэд энэ муу блогспотод ганц нэг мөр сийрүүлий дээ тэ...
Гэхдээ нээрээ майр урамгүй байдын байлээ. Яахуу дээ миний 30 минутын онгод шдээ... Уншсан бол ядаж л "Уншив шд" гээд мутарлачвал мань чинь онгироол нисчийшд...
Зиоз тэр ч яахуу тэгжуугаад ганц нэг сэдвээр юм хум бичнэ гээд тоочиглоцон байгаа. Тэгж байгаад онгод нтр нь намайгаа тоовол бичнээ.
Нийгэм хэсэгт траншейны нөхдүүдийн тухай, Насанд хүрэгчдэд хэсэгт Аюултай болон аюулгүй сээгсийн тухай, Амьдрал хэсэгт ганц бие ээжүүдийн тухай, гэнэт төрсөн бодол хэсэгт тухайн үед гэээв гэнэт төрсөн бодлын тухай бичнэ гэж стратеги төлөвлөгөөнд тусгагдсан байгаа.

Физлогийн хэрэгцээгээ хангахын төлөө хамтран зүтгэгчдийн тухай...
Ганц бие нөхдүүдийн хувьд шийдвэрлэхэд түвэгтэй асуудлуудын нэг нь сээээээээгс байдаг гэдэгтэй санал зөрөх хүн байхгүй байх...
Өглөөнөөс оройг хүртэл завгүй ажилладаг нөхдүүдийн хувьд тэр болгон эсрэг хүйстнээ ангуучилж явах боломж гардаггүй. За яахуу хаяа нэг зав гаргаад анд гарлаа гэж бодоход гайгүйхэн олз олдоно гэдэг юууууулол...
Тэгэхээр нэг ийм арга байнаа... Өөртэйгээ адилхан завгүй \завтай ч байсан болно л доо\ганц бие эсрэг хүйстэнтэй сээээээгсийн хамтрагчид болох...
Энэ харилцаа олон давуу талтай. Зарим нэгнээс нь цухас дурдвал: Бааааар, пабуудаар тэнэж цаг заваа үрэн байж ан хийх шаардлагагүй, бэлгийн хэрэгцээгээ хангах зорилгоор хэн нэгэн гэр бүлтэй хүний нууц амраг болох шаардлагагүй, эрзэээээнэн баагийтай найзлах хэрэггүй, сээээгсийн туршлага нэмэгдэнэ, мөнгө санхүүгийн хувьд ч хэмнэлттэй, хэн нэгэнд хардуулах мөн чи хэн нэгнийг хардах шаардлагагүй зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулах боломжтой, сэээгс дутагдсанаас үүсэх муухай ааш болон батга гарах асуудалгүй болно гэх мэтчилэн...
Мөн сээээгс хамтрагчтайгаа ганц нэг тохиролцоо хийх шаардлага гардаг байх нь. Тэр нь юу вэ гэхээр: Өвчин халдаахгүй байх, жирэмсэн болохгүй байх, өөөр хүн хард өөрсдийнхөө харилцааны тухай ам нээхгүй байх, хэн хэндээ хайр зарлахгүй байх гэх мэтчилэн...
Аливаа зүйлд сайн муу хоёр тал байдаг хойно сул талыг нь дурдвал:
-Нэгэнт л сэтгэлгүй хүнтэй сээээгс хийж байгаа тул бэлгийн хөрөлттэй болох \энэ нь эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох магадлалтай\,
-адгуус шинжтэй болох \сэээгс нь сэтгэл бие хоёртой хосолж байж гэмээн төгс болно. заза цааш нь өөрийн философиороо ойлго\,
-дурлалд яарахаа болино \дээр үед гэр бүл болсоныхоо дараа л эр эм хоёр сэээгсийн харилцаанд ордог байсан. Тийм болохоор л монгол улс маань хоёр сая гаран хүн амтай болсон байх\,
-сэээгсийн эрдэмд төгс боловорсон хамтрагчтай байсан бол ирээдүйд учрах эхнэр найз хүүхэн нь гологдож нууц амрагтай бологчдын эгнээг нэгээр нэмэх...
-хүн л юм хойно хажуудаа байгаа цорын ганц эсрэг хүйстэндээ татагдаж сэтгэлээр холбогдох \энэ нь томоохон муу тал гэж би л хувьдаа боддог, сэээгсийн хамтрагчид хамтрагчийнхаа мөн чанараас илүү гадаал хуурамч төрхийг илүүтэйгээр хардаг болохоор энэ дурлал, хайр нь хуурамч түгшүүр байх магадлалтай учраас тэр\...
Та нөхөд надаас өөр бодолтой ч байж болно... Тийм бол үгүй шдэээ хонгороо чи буруу бодсон байна гэээд хэлнийз...

Дуу авиа сэээээгс-д нөлөөлөх нь...
Цугаараа бага зэрэг төсөөлөн бодох чадвараа ашиглаад үзийийий...
Нэг сайхан залуу, сайхан хүүхэнтэй дайн байлдаан хийж байтал дайсны талын командлагчийн зүгээс ямар ч чимээ анир алга. Ялах ялагдах аль нь болоод байгаан бөө мэд... Бөөр таг шүү... Байлдагчаас ч сураг алга...
Анзаараад байхнээ чи л ганцаараа ура ура, урагшаа, дайраад, галлаад гээд байх шиг... шаааал утгагүй байгааз дээ... Харанхуйд бол "Хонгор минээ чи байна уу" гээд асуучмаар...
Харин тачаангүй, эрхлэнгүй, эр хонгорхон хоолойгоор байж ядан дуу алдах тийм залуутай, хүүхэнтэй сээгсдэж байна гээд төсөөлий дөө. Янзын байгааз... Бөөөөр нэг "намайг жаргаагаач, намайг эзэмдээч, би чинийх" гээд байгаа юм шиг л...
Тэгэхээр цугаараа аятайхан дуу авиа гаргах дасгал хийцгээе...
1. Бэлтгэх - Бүлээвтэр цай балгана \тачаадан ориллоо гэсэн чинь микроны кондузтар шиг орилоод байвал гэцүү шд тэ...\
2. Толины өмнө байрлалаа эзэлнэ. \Өөрийнхөө царайг харж бэлдвэл илүү үр дүнтэй. Сайхан авиа ярвайхад л гараад байдаг бол гэцүү шд тэ\
3. Амны хайрцагаа суллана. \Ам хэдий чинээ чөлөөтэй хөдөлнө хүссэн авиагаа гаргахад сайнаар нөлөөлнө...\ - ингэхийн тулд амаа, уруулаа дөрвөлжин, гурвалжин, дугуй тэгш өнцөгт гээд боломжиж бүхий л хэлбэрээр аль болох том ангайлгана.
4. ААААА, ООООО, УУУУУ гэх мэтчилэн 7 эгшиг үсэгээ чанга сул дунд зэрэг хэлнэ. ЁоЁо-Яа-Яа гэж бас хэлнэ шүү нөхөд өө... Гийгүүлэгч бараг хэлэээд хэрэггүй дөө... Гэхдээ яахуу сэээгсдэж байхдаа Ба-Ба-Га-Га гэж орилдог бол болнооо болно.
5. Босоороо байнга сээгсдэхгүй хойно дээрх дасгалаа сууж нэг хэвтэж нэг давтана...
6. Миний энэ бичсэнийг хамтрагч руугаа нэг хувь хэвлээд явуулна. Чи бас сайхан тачаадсан авиа сонсмоор л байгааздээ хө...?
Өөө тийн нэг зүйл мартах дөхөж... Хамтран сэээгсдэгч чинь дууугарахгүй бол "Алив хонгор минь нэг сайхан орилоод өгөөч" гээд гуйчих... Бүр болку бол онжгон дээр нь алгадаад ав...

Wednesday, August 4, 2010
Бахархахгүй байхын аргагүй...
Ээжийн тухай
Миний ээж эмч хүн...Бүр хүүхдийн эмч... Хүүхдийн эмч гэж ямар хэцүү ажилтай хүн болохыг цэл залуугаараа бууралтах миний ээжийг хараад л ойлгох байх. Жоохон байхдаа нэг хүн том юманд даруулсан байсныг ээж очиж тусламж үзүүлэхдээ орь дуу тавин ёолох тэр хүний энд тэнд нь дарж бүр чанга ёолуулан “энд дарвал өвдөж байна уу? Энд? Энд?” гэж асуух ээжийгээ хараад “Яагаад дарсан дараагүй өвдөж байгаа хүнийг улам их өвтгөөд байгаан болоо” гэж уур хүрч билээ. Би ээжийгээ эмч хийдэгт их дургүй байсан. Учир нь өдөржин ажиллаж ажиллаж гэртээ ирэхээр дахиал дуудагдаад шөнө дөлөөр ч хамаагүй гараад л явдаг. Эсвэл хүүхдээ тэвэрсэн сандарсан эцэг эх манай гэрийн хаалгыг сахиад суучихна. Баярын өдрүүдэд, Үсэглэлийн баяр, Эцэг эхийн хурал, хонхны баяр гээд миний амьдралын аль ч онцгой үеүүдэд ээж надтай хамт байгаагүй. Наадам хүүхдийн баяраар хүүхдүүд аав ээжтэйгээ хөтлөлцөөд баярлаж явахад би хоёр дүүтэйгээ гурвуулханаа хөтлөлцөж гүйдэгсэн.
Би өөрөө ээж болохдоо л ээжийгээ намайг төрүүлж өсгөх гэж ямар их зовсон болоо...? анх удаа бодож байсан. Аавдаа тамхи авдаг мөртлөө ээждээ чихэр авдаггүйгээ санан өөрөөсөө ичих шиг... Оюутан байхдаа охиноо төрүүлчихээд ядарч байна гэж ээж аавдаа эрхлэхдээ оюутан байхдаа 2 хүүхдээ төрүүлсэн ээж минь надаас илүү ядарсан байх даа гэж бодохоор ээжийгээ өрөвдөх шиг... Бүхий л залуу насаа гурван хүүхдээ хүний зэрэгтэй болгох гэж өдөр шөнөгүй ажиллаж ирсэн ээжийнхээ ачыг хариулж чадахгүй ч дахин зовоохгүй байх юмсан гэж хичээх боловч санасанаар болохгүй дахиад л зовоочихоод байх юм...
Миний ээж оффицер хүн... Десант эрээн хувцас, парад ногоон хослол, танкын хар гээд л хувцас бүхэн ээжид минь гайхалтай сайхан зохино. Цэргийн ангид эмч хийж байсан ээж маань ДЭСЛЭГЧ цолтой. Хэр баргийн эрийн авч амждаггүй дэслэгч цол миний ээжийн нэрний урд, мөрөн дээр нь бас бий. Цэргийн амьдрал гэдэг эр эм гэж ялгалгүй бүгд ижилхэн нэгэн удирдлаган мөр зэрэгцэн байдгийг хэр баргийн хүн мэдэхгүй байх. Буудахдаа сайн, Байгаа алддаггүй гэж нэг бус хүн ээжийг магтахад ээжээрээ маш их бахархаж байсан.
Миний ээж сайхан бүсгүй... Хэн ч харсан миний ээж монголжингоо сайхан бүсгүй. Хонгоо давсан хоёр салаа сүлжсэн гэзгийг нь харсан бүхэн дуу алдан шагширна. Ээжтэйгээ гудмаар явж байхад үсийг гайхсан, шагширсан, магтсан хүмүүс дуу алдан ард хоцорно. Таних танихгүй хүмүүсээс ээжийгээ их харамладаг. Эрчүүд нь ээжийг минь хоргоож, эмэгтэйчүүд нь атаархан ажина. Өндөр, гуалиг, царайлаг ээжээсээ юу ч авч төрөөгүй би азгүй...
Аавын тухай
Миний аав оффицер хүн. Эх орныхоо батлан хамгаалахын төлөө аравдугаар ангиа төгсөж цэрэгт явсанаас эхлээд тэтгэвэрт гартлаа үнэнчээр зүтгэсэн. Хэтэрхий шулуун шударга, няхуур, ажил хэрэгч зантай. Тийм болохоороо л МАНГАА гэдэг хочтой байсан байх. Жоохон байхын л аав маань гэртээ байхаасаа байхгүй нь их байлаа. Хээрийн сургуулилт гээд хэдэн сараар алга болдог. Би болон миний хоёр дүүг аав өсгөсөн гэдэг. Шөнө уйлсан ч аав босч хуурайлна, хоол, цайг аав хийж өгнө, бид гурвын хувцасыг амралтын өдрөөрөө ваннанд ус дүүргэж байгаад өдөржин угаана. Аавын маань ээж эрт бурхан болж өвөө ажилаа хийдэг болохоор аав дүү нараа хардаг байсан. Тэгээд л хүн асрах ажилдаа сайн байх. Ажлынх нь хүмүүс манайд ирэхээрээ их гайхдаг байсан. Ажил дээрээ Мангаа байж гэртээ ирэхээрээ охидуудаа эрхлүүлээд хэлээ хазаад байхаар аргагүй биз. Манайх хөдөө байдаг байсан. Аав тэнд томилогдсон болохоор ээж ч сургуулиа төгсөөд тэнд хуваарь авсан. Бидний амьдардаг байсан газар голцуу цэргийхэн амьдрах бөгөөд цэргийнхэн үе үе “ТҮГШҮҮР” зарладаг байсан. А гэдэг хүн түгшүүрийн дохио аваад Б-д хэлнэ. Б нь В-д хэлнэ гэх мэтчилэн тэр анги нэгтгэл богино хугацаанд бие бүрэлдэхүүнээрээ цуглах ёстой байдаг. Түгшүүр ихэвчлэн шөнө зарлагдана. Тэгэнгүүт байрны оффицеруудын хүнд алхаанд газар хөдөлж, байшин нурах нь уу гэмээр чимээ гардаг байсансан. Би аавын ажил дээр очих их дуртай. Цэргийн даргын охин гээд хүн бүрт надад сайн хандана. Цэргийн ангийн хоол гайхалтай сайхан. Хороо цэрэг хоолой нийлүүлэн жагсаалын дуу дуулах нь сайхан. Аавын минь командаар тэр олон эрс нэгэн зэрэг дуугарч, нэгэн зэрэг хөдлөх нь үнэхээр сүрдмээр... Миний үзэх дуртай хамгийн сайхан үйл явдал тангарагны баяр байлаа. Аав болон бусад бүх хүмүүс парад хувцасаа өмсөн сурсан бүхнээ гайхуулан, эх орондоо тангараг өргөнө. “Монгол улсын төлөө зүтгэе” гэх хүнгэнэсэн эр хоолойг би бишгүй сонссон. Аав ээж хоёр хээрийн сургуулилалтанд явахдаа хэд дэх өдөр ямар хоол хийж идэх хэрэгтэйг бүгдийг нь ба бэ гүй цаасан дээр ярайтал бичдэг байсан. Даваа гараг: Өглөө сүүтэй будаа, өдөр цуйван, орой гурилтай шөл гэх мэт...
Хэдэн жилийн өмнө аав маань тэтгэвэртээ гарчихаад гэртээ 2 жил суухдаа сэтгэлээр их унасан. Цэргийн хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Аргагүй биздээ насаараа өдөр шөнөгүй махран зүтгэчихээд гэв гэнэт гэртээ суугаад эхлэхээр хэцүү л байсан байх. Турж эцээд царай алдаад байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь чихрийн шижинтэй болон байна гэнэ. Аав ч насаараа өвчин тоочоогүй хүнд энэ мэдээ их хүндээр туссан. Өнөө маргаашгүй л үхэх гэж байгаа юм шиг ярьж “аав нь тураагүй байгаа дээрээ хэдүүлээ гэр бүлийн зураг авахуулъя” гээд л. Эмнэлэгт хэвтэж сахараа арай гайгүй буулгаж аваад сонингоос ажлын зар хайж эхэллээ. Дөч гарсан тэтгэврийн хүнд мэдээж ажил тийм амар олдохгүй. Тэгж тэгж нэг сүлжээнд яваад орчлоо. Чамгүй их мөнгөөр элсдэг доороо хүн элсүүлдэг сүлжээ гээл надад ярьж байнаа. Ээжээс айгаад хэлж чадаагүй байсын. Эхний цалингаа авчихаад ээжид хэлнэ гэж байсан. Аав ч сэтгэл санаа нь овоо сэргээд, өөртөө анхаарал хандуулаад, дуу шуу ороод эхэллээ. Би сүлжээ найдваргүйг мэдэх боловч тэгж их хөөрч догдолсон аавдаа юм хэлж чадсангүй. Өөрөө л гутрахгүй ингээд завгүй гүйж байвал яахав дээ ухааны юм бодсон юм. Тэтгэвэрийн зээл аваад дүүгийн нэр дээр давхар элсчлээ. Бүх найз нөхөд хамаатан садандаа нөгөө сүлжээгээ ярьж байгаад хоёр гурван хүн элсүүлчлээ. Анхны цалингаа аваад бөөн баяр. Бага дүүг дагуулж очиж зурагаа авахуулаад л. Орой нь ирж ээжд юу хийгээд байгаагаа яриад л, авсан цалингаа үзүүлээд л. Ээж ч бас баярлаад сүлжээнд нь элсье, ажлынхаа хүмүүст ч хэлж элсүүлье гээд л... Тэгж байгаад нэг сургалтанд суусаныхаа дараа “Сургалтанд нь суулаа. Хүн луйвардах талаар л зааж байна. Аав нь хүн луйвардаж чадахгүй нь” гэж билээ. Тэрнээс хойш тэр сүлжээний тухай А ч яриагүй.
Дараа нь Онжавынхаа \нэг онд цэргийн сургууль төгссөн хүн\ тусламжтайгаар нэг хувийн компанид хөдөлмөр хамгааллын инженерээр ажилд орлоо. Насаараа цэргийн дарга хийсэн хүнд энэ ажил маш амархан байлаа. Дарга нар нь ч аавын хэрхэн ажилладагыг харсан болохоороо хөдөө салбар хариуцуулан ажиллуулахаар болж цалин хөлсийг нь ч хангалттай өгөхөөр болов. Саяхан чөлөөгөөр 7 хоног ирэхдээ “Аав нь яг 2 жил ажил хийсэнгүй гэртээ суулаа. Одоо ажил ч жигдрээд сайхан байна. Цалин ч овоо авдаг боллоо. Хойтонгоос газартаа байшин бариад, тэрний хойтонгоос охиноо \миний охиныг ярьж байгаан\ сайн сургуульд оруулнаа. Миний охин одооноос ямар сургуульд оруулахаа судалж л байгаарай” гэв. Хөөрхийдөө миний муу аав. Гурван охин төрүүлж өсгөсөн нь багадаад одоо миний охиныг хүн болгох гэж хичээж байх юм.

Өнгөрсөн амьдралдаа эргээд нэг зочилсон нь...
Хэзээ нэгэн цагт, саяхан дөө саяхан энэ айлын бэр, нэгэн залуугийн эхнэр гэгдэж явсанаа санахаар хэзээ ч байгаагүй зүйлийг ургуулан бодоод байгаа юм шиг, зүүд зэрэглээ шиг л санагдах юм...
Уг нь бол гэрийн гаднаас нь охиноо аваад явдын. Энэ удаа охин маань унтаж байна гээд намайг орж ирээд аваа гэлээ. Орох болсон бас нэгэн шалтгаан нь тэр залуу охин бид 3-ын авахуулсан зураг тэдний том өрөөний хойморт байдаг байсын. Тэр байрандаа байна уу гүү юу гэдгийг мэдэхийг хүссэн юм...
Орцоор орохоос эхлээл хуучны дурсамжууд нүдний өмнө жирэлзэж эхэллээ. Орцны нэг давхарт байрладаг энэ том толинд гарч орох бүртээ тэр залуу бид хоёр уралдаж хардаг байж билээ. Хоцорч ирсэн нь түрүүлж ирсэнээ шахаж байгаад л хажуугаас харна...
Цахилгаан шатанд оролоо... Яг л хэвээрээ байх юм. Хаалган дээр нь зурсан хэрээс яг хэвээрээ, Чийдэн байрладаг тэр хэсэг хайлж харлаад чийдэн нь наашаа бүлтийж гарч ирээд нуруулаг хүний толгойд нь хүрмээр доошоо унжана. Энэ цахилгаан шат тэр залуу бид хоёрын хоёулханаа байх боломжийг олгодог цөөхөн газруудын нэг байлаа. Дээшээ 5 давхар өгсөх хооронд өлмий дээрээ зогсон түүнийг хүзүүгээр тэвэрч зөөлөн уруулыг үнсэх дуртай байсансан. Заримдаа дэггүйтмээр санагдахаараа “энд амжуулчий, би хүсээд байнаа” гэж түүнийг оролдож байгаад ӨНӨӨХИЙГ нь өндийлгөчөөд “заза гэртээ орий” гэсэн юм яриад буучихаар “Би яаж ингээд \өмд нь цахилгаан хэсгээрээ товойж хатуурсан\ гэртээ орохынбэ? Жоохон байж байгаад оръёоо” гээл хошуугаа унжуулдаг байсан.
Цахилгаан шат 5 давхарт хүрч хаалга нээгдэхэд дотно биш ч танил хаалга намайг угтана. “Хаалга тогших уу? Хонх дарах уу?” гэж тээнэглэзэнгээ тэдний нохойг айхтар чанга хуцдагийг санаад охиноо зочоохоос эмээн хаалгыг нь зөөлөн тогшлоо. Жижигхээн биетэй байж муухай чанга дуутай тэр хав нохойг би анх харахдаа ганцхан удаа л яасан хөөрхөн амьтан бэ гэж бодож байсансан. Хаа сайгүй шээж \бүр орон дээр шээх дуртайг нь яаанаа\, хамаг гутлыг будаа болгодог тэр хавыг дахин хэзээ ч хөөрхөн амьтан гэж харж чадаагүй... Хаалга онгойн Түвшөө хэмээх 12 орчим настай тэр залуугийн үеэл дүү нь зогсож байна. Миний охиныг харж байсан байх нь... “Сайн уу дүү нь хэзээ унтсын?, хаана унтаж байгаан?” гэж асуунгаа хариултыг хүлээлгүй зочны өрөө рүү зүглэлээ. Хөөрхөн бяцхан охин минь бөх гэгч нь унтаж байлаа. Зөөлөн сэвлэг нь чийгтэй байх агаад түрүүн утсаар ярихад “усанд ороод сая унтлаа” гэсэн Түвшөөгийн үг санаанд орлоо. Манайд байхдаа өдөр огт унтддаггүй охиноо эднийд ирээхээрээ өдөржин унтдагийг гайхаад бардаггүй билээ. Хаа хамаагүй хүмүүсээр харуулаад байдаг болохоор муугаар боддогоо тэр залуугаас нуулгүй цухуйлгаж байсан удаа бий.
Охиныхоо хажууд сууж байгаад тэр өрөөг сайн ажлаа. Жил гарангийн өмнө миний орхин одсон амьдрал хэвээрээ харагдана. Охины 2 насны төрсөн өдрөөр авч байсан буйдан элэгдэж хуучраад сервант нь тоосондоо дарагдаж гундуухан харагдана. Намайг байхад чухам л ариун цэвэрчээ гайхан өөрийгөө магтдаг байсан тэр залуугийн ээж нь яагаад гэр орноо иймэрхүү байлгах болсоныг бага зэрэг гайхаж л байлаа. Би өөрөө үл үзэгдэгч болоод өнгөрсөн үед очсон юм шиг сайхан муухай бүхий л дурсамж нүдний өмнө жирэлзэн өнгөрнө. Анх тэднийд ирж байсан үе, юу ярихаа ч мэдэхгүй зурагт ширтэж байгаад л гарч билээ. Тэр залуу, түүний дүү бид 3 үүдний өрөөнд дээс тоглоод би хожиж билээ. Нэг удаа тэр залуу үрлэн сумтай буу авсын. Тэгээд орой нь нохой мохойгоо буудсан шигээ тоглож байсанаа сумаа тоолж тоолж сум дууссан гэж тооцоолоод киноны хэсгээс тоглохоор болж өөрийхөө толгойд тулгаж байгаад буудсан чинь нэг сум дутуу тоолсон бололтой жинхэнээсээ өөрийгөө буудаад уйлах дөхөж байсансан. Нэр орой утас дуугарахаар нь хартал тэр залуу залгаж байна.
Тэр залуу: Жижиг өрөөний цонхоор хардаа...
Би: Галаар зүрх мүрх зурчихсан байгаан биш бэээз...? гээд цонхоор хартал гражнаас ирж яваа харагдана.
Тэр залуу: Ороо засаад, Хөнжлөө дулаацуулаад байж байгаарай...
Би: Унтах болоогүй байна шдээ... \тэр залуугийн ээж нь өрөөнд байсан тул шивнэж хэлэв\
Тэр залуу: хэхэ, заза би орлоо... Захих юм байна уу...?
Би: Хөөх Мөнгөтэй байгаамуу? \2 оюутан мөнгөний бараа ховорхон хардаг байлаа...\
Тэр залуу: Захих юмаа хурдан хэл л дээ... нэгж дууслаа шд...
Би: Ямар ч байсан нэг сойз, өөр юу ч яахуу амттай юм... гэх мэтчилэн бодох бүрт нүүрэнд инээмсэглэл тодруулдаг сайхан дурсамж зөндөө бий... Мөн бодох бүрт зүрх хөндүүрлэх гунигтай урсамж ч олон.
“сайн нөхөр байж чадаагүйд уучлаарай, цаашид ч байж чадахгүй нь” гэдэг үгийг сонсохдоо хар дарж байгаасай л гэж бодож билээ. Тэр залууг өвдөг сөгдөж суугаад “Хоёулаа бүхнийг мартаж, бүхнийг шинээр эхэлье” гэдгийг сонсохдоо үнэн байгаасай гэж найдаж билээ... Энэ бүхэн миний хараал идсэн ӨНГӨРСӨН амьдрал...
Нэгэн цагт бие биенээ хайрлаж, хайраас ургах бяцхан охинтой болсон...
Мөн нэгэн цагт салж тус тусын замаар салан одсон...
Гэвч бидний зам охиноороо холбогдож байдаг...
Сервантан дээр тавьсан хэдэн жаазтай зурагнууд хэвээрээ л байх шиг. Охины цэцэрлэгийн шинэ жилээр хийлгэсэн нохойны өмсгөлтэй зураг, хэдэн сартайд нь авч байсан зураг нь, охины даахийг авсаны дараахан тэр залуугийн аав ээж, дүү гурав нь миний охинтой авахуулсан зураг, тэр залуугийн авга эгчийнх нь гэр бүлтэйгээ авахуулсан зураг... Гэвч тэр залуу охин бид гурвын миний төрсөн өдрөөр авахуулсан зураг алга... Дэндүү аз жаргалтай гарсан тэр зургийг байхгүй байх гэж гадарлаж байсан ч нүдээрээ хараад сэтгэл сэмрэх шиг. Би тэр айлаас явахдаа тэр залуутай холбоотой бүхий л дурсамжаа орхихыг хүссэн... Би түүний нэг ч зургийг авч яваагүй. Харин тэд ч бас надтай холбоотой бүх зүйлийг гаргаж хаяхыг хүссэн бололтой.
Охиноо унтаагаар нь хувцаслахаар хөнжлийг сөхтөл зүүн хөлний гуяан дээр юм гарчиж, баруун хөлний өвдөг нь шалбараад идээ татчиж... Дүрэлзсэн уур хилэн ухаан санааг минь эзэмдэх шиг... Түрүүчийн удаа охины минь цээжийг нэг хөхнөөс нөгөө хөх хүртэл нь юучгүй ураад нил сорви болгоцон байсан. Энэ удаа хөлийг нь....!!! “Хүүхдийн хөл бас яагаад урцынбэ” гэж ширүүхэн дуугарлаа... “Гадаа тоглож байгаад унасан гэсээн” гэж Түвшээ сулхан дуугарна. “Хараал идсэн малнууд ядаж идээг нь цэвэрлээд өгөхөд яадаг байнаа эрхлүүлэхээс өөр юм мэдэхгүй шүү” гэж дотроо бачимдан бодно... Салан одсоноосоо хойш охиноо эцгээс нь бүрмөсөн салгахыг оролдсон боловч охин маань өвөө эмээгээ санаж бэтгэрээд нүднээс гараад турж, эцээд байхаар нь арга буюу уулзуулж байх болсон. Гэвч тэдэнд охин минь ямар хүн болох нь огтхон ч хамаагүй мэт аашилна. Эрхлүүлэхээс өөр зүйл зааж өгөхгүй, ядаж шүдийг нь ч угаадаггүй болохоор санаагаар болдог бол тэднийх рүү огт явуулахгүй байхыг хүснэ.
Эднийд удаан суугаад байхыг хүссэнгүй бушуухан охиноо хувцаслаад гарлаа. Хамгийн сүүлд нэг найзтайгаа ирж эднийхээс хамаг юмаа хамж аваад явсанаа саналаа. Цахилгаан шатаар бууж байхдаа найз маань миний духан дээр зөөлөн үнэрлээд “Чи зүгээр биздээ? Дахиж ирэхгүй гэж найдья. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гэж билээ.
Тэдний гэрээс гарахдаа ч, цахилгаан шатнаас буухдаа ч, машиндаа суусан хойноо ч эргэж харахыг хүссэнгүй... Зүгээр л урагш харан итгэлтэй алхлаа... Энэ бол миний ОДОО ЦАГ...