Pages

Thursday, July 24, 2014

2014 оны онцлох үйл явдлууд

**Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа ай хө** гэх аягү эрочик үгтэй дуу энэ жил моданд орж байна... Уул шугамандаа нийтийн дуу юм байгаам шд... Тэгэхээр яасан байхнуу нийтээрээ ингээд далийчиж байгаан... Ер нь яахаараа ч хүн гэзэгний үзүүр мүзүүрээс сэрэл нь хөдлөөд байдаг болчдын... Сексийн гаж урсгал гэж мэгээд хаха... Хоёр баагий үнсэлцэхийн оронд нэг нэгнийхээ үсээр наадах нь байшд...

За тэрчяахуу... Байдаггүй ээ цаад Энх чинь дурлачихсан... Дурлачжээ би дурлачжээ...
харин тийн би бас чам шиг **овоо доо** гэж бодоод л байна. Хэр залууен гэжүү... Би дурласан юм чинь дажгүй л байж таараа шд...

Дурлал гэдэг ийм ярвигтай байдаг гэдгийг бөөөөөр таг мартаж...
ONE SIDED LOVE гэж нэрлэдэг гэж манай дүү хэлсэн... Би л ганцаараа дурлаад солиорч яваа юмуу даа... тэр намайг тоохгүй би тэрийг тоогоод байгаа.

Хармаар санагдаал, уулзмаар санагдаал, тэвэрмээр санагдаал, үнсмээр санагдаал...

заза дараа гүйцээе







Thursday, July 14, 2011

Шинэ эхнэрүүдэд зөвлөгөө

Аая аягүүү сүртэй гарчигтай нтр...

Сүүлийн үед миний өнгөрсөн амьдралаас гэнэтийн довтолгоо их ирж байнааа... Иймэрхүү тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэйгээ мэдэхгүй багагүй самгардаж л байна...

Гэхдээ л тойрч биш туулаад өнгөрөх ёстой амьдрал минь хойно одоо яая гэхэв... Тойрч нуугдалгүй Илд бамбайгаа бариад дайраад л байна...

Ер нь бодоооол байхнээ энэ шинэ эхнэрүүдэд бас их асуудал байдаг бололтойдогоо. Ялангуяаа нөхөр нь өнгөрсөн амьдралаа хүн хэмээх цэцэгийг тарьж ургуулсан тохиолдолд...

Жишээ нь манай экс болон түүний шинэ эхнэр бид 3..

Эхнэр хүүхэдтэй хүнийг тэднээс салгаад суусын бол хуучин эхнэрээс илүү ухаан зарцуулж тэр хүнийг хажуудаа авч үлдэх ёстой юм шиг...

Өөрөө илүү ухаан гаргаж чадахгүй байж хаа байсан 3 жилийн өмнө болоод өнгөрсөнтэй нь хардаж тэнэгтэж тэр экс эхнэрийг зовоох шаардлага байдаг ч юмуу гүү ч юмуу...

Зөв зүгээр сууж байгаад тэр хүнд элдэвлүүлээд байхаар бүүүүүүр дургүй хүрээд байхын... Яасан өөртөө итгэлгүй дурак вэ? Зургийн харсан сайхан л амьтан байлээ шд... Үхсэн балдуугаа хийж ингэж дуракдаж явдаг байнаааа...

Ядаж зоригтойхон ирээд аниатайгаа уулзаж ч болдоггүймуу?
Нээх худлаа нөхрийнхөө өмнөөс надруу мэйл бичиж нтр... вуаахахаха... хэдэн жил ханилж байсым гэсэндээ би чэн бас эксийгээ муухан гадарлана шдээ...

Заза... жоохон цухалдаад баахан юм нуршчлаа...

Хүний нөхөрийг эхнэр хүүхдээс салгаж суусан шинэ эхнэрүүдэд экс эхнэрүүдийг төлөөлж аниа нь хэдэн зөвлөгөө өгье... Зарим зүйл нь чиний дургүйг хүргэж мэдэх боловч *Энэ чэн амьдрал шүү дээ* гэе...

1. Хэрвээ чи хэн нэгэн залууг эхнэр хүүхдээс нь салгаж суусан бол тэр дахиж ийм алхам хийхийг үгүйсгэх аргагүй тул ухаантай, зальтай, сэргэлэн, секси бай... Чамаас илүү сайхан хүүхнүүд зөндөө байгаа учраас...

2. Хэрвээ нөхөр чэн экстэйгээ дундаа хүүхэдтэй бол тэр хүн хэзээ ч экстэйгээ бүрмөсөн харилцаа холбоогоо таслахгүй гэдгийг сайн ойлгож ав. Нөхрийн чэн мах цусны тасархай болсон бяцхан хүн экс эхнэрт байгаа учраас...Тэдэнд хүүхдээс болж уулзах тохиолдол зөндөө гарна. Тэр бүрт нь уурлаад хардаад үглээд байж болохгүй. Харин хүүхэдээ гаргуунд нь орхиж байвал тэр өөрт чэн хэзээ ч сайн хань байж чадахгүй. Мал адгуус хүртэл үр төлөө өсөж том болоод өөрөө хоолоо олж идэх хүртэл нь харж ханддымшдээ. Тэр үр хүүхдээ гэхгүй орхиж байвал цаад нөхөр чэн адгууснаас дор новш байна гэсэн үг...

3. Нөхрийнхөө мэйл хаяг болон фэйс бүүкээр нууцаар орж шалгаж, экс рүү нь нөхрийнхөөө өмнөөс мэйл бичих хэрэггүй... Эрчүүд угаасаа иймэрхүү деррикддэг ямар үйл ажиллагаанд дургүй байдаг. эхнэр хүүхдээс салгаж чадсан байж өөртөө жоохон итгэлтэй байлдаа... иймэрхүү шалдар булдар зүйлд цагаа зарцуулахын оронд ном сонин уншиж толгойндоо чимэххэн ухаан нэм л дээ... Бүр хар хөдлөөд байж сууж чадахгүй бол нөхрөөсөө шууд асуу. гэхдээ чи хариултанд нь итгэхгүй байхөө. урд нь чамтай нууцаар уулздаг байхдаа эхнэртээ /одоо бол экс/ хэлдэг байсан үгнүүдийг нь чи сонсох болно. Тиймээс экстэй нь уулзаж болно. Гэхдээ над шиг зөрүүд шартай экс бол чиний янзыг үзэх гэж юу ч гэж ярьж мэднэ...

4.Өө тийн бас нэг зөвлөгөө бол ер нь эрчүүд чэн ээждээ амь байдымшдээ... Тэгэхээр нөхөртөө сайн эхнэр баймаар байвал хадам ээжийгээ өөрийн талд оруулах хэрэгтэй... Хадам чэн чамд дургүй бол нөхөр чэн хэзээ ч чамд 100% сэтгэл хангалуун байхгүй... Хоёрдах эхнэрүүдэд хадам ээжийг өөрийн талд оруулна гэдэг тийм ч амар ажил биш... Хүүгийнх нь толгойг эргүүлж хайртай ачад нь амьдын хагацал үзүүлсэн хүн нь ЧИ учраас... Хадам ээжүүд хэзээ ч манай хүү л болохгүй байгаам даа гэж боддоггүйн. тэдний хувьд хэзээд ХҮҮгийнх нь зөв байдаг...

5. Чиний үйл хөдлөл бүрийг экстэй нь харьцуулах болно. Бүх хүн. Өөрийнхөө алхам бүрийг харьцуулаад байхаар хэцүү л байдаг байх даа бодвол. За тэгээд экстэйгээ нэг анги нтр байсан бол бүр гэцүү гэцүү. анги хамт олон чэн насан туршдаа л уулзаж учирцгааж байдаг. Уулзах бүртээ хүүхэд насныхаа, амьдралынхаа дурсамжтай үеийг хүүрнэлдцгээгээл. тэр бүрт нь нөхөрт чэн экстэй өнгөрүүлсэн ХАППИ үеүүд бодогдоод л... Ер нь тэвчээртэй байх хэрэгтэймшиг байгаан. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй л байх байх... Гэхдээ өөдрөг байгаарай.

энэ 5 хөн зөвлөгөөг сайтар уншаад ухаж ойлговол чимэххэн ухаан болно шүү...

Заак эцэст нь амжилт хүсье... Амьдраад байждээ... ; )

Wednesday, June 8, 2011

Үнэхээр сэтгэл хөдлөм...

Би уг нь хэр бараг уйлааад байдаггүй л дээ гэж худлаа яриад юүкэв аягүүү уйланхай хүн. гэхдээ тэр бүр дуу сонсоод, клип үзээд уйлаад байдаггүйн.
Гэтэл хэдэн жилийн өмнө ТВ үзэж байгаад санаандгүй Сийлэгмаа, Nature sounds artist-ийн "Хүн хүндээ хайртай" дууны клипийг үзээд дарвайтал уйлж билээ...Хүмүүст ялангуяа залууст ихийг бодуулсан, ихийг ойлгуулсан сайхан клип, сайхан дуу.Урд нь дууг нь сонсохдоо сайхныг нь нэээх анзаараагүйн...



Дараа нь намайг уйлуулсан бас нэг дуу бол Өвөрмонгол жаалын дуулсан дуу. Уудам гээд 12 настай бяцхан хүү.Тэр хүүгийн хүсэл мөрөөдөл, өөрийгөө Монгол гэдгээр бахархах бахархал, эцэг эхээ санасан сэтгэл нийлж байж ийм сайхан дуулсан байх.

Wednesday, March 9, 2011

Миний МАРТ

Би ямар нэгэн баяр ёслолыг нэээээх сүр болгож тэмдэглээд байдаггүй хүн...
Яаагаад ч юм нээх түвэгтэй, утгагүй санагдаад байдын... Ялангуяа Март нтр...
Харин энэ жилийн Март 8 нээх сайхан болж өнгөрлөө.
Яасан гэхээр ийм юм боллоо...

Угаасаа намайг баярлуулах хүн байхгүйг гадарлаж байсын болохоороо аав охин 2 тойгоо гурвуул 7-нд хэдэн торт, дарс аваад 8-нд өглөө 10 цагаас эхлээд хамаатны айлуудаар хэслээ...

Аав ээж 2 маань эмээ өвөө болсоноосоо 1 сарын 1, 6 сарын 1-н бүрт хамаатны хүүхдүүдэд бэлэг тараахаар явдаг боловч би огт хамт явж байгаагүйн...Зүгээр л тэгж тэнэж явсанаас гэртээ киногоо үзээд, унтаж байсан нь илүү сайхан санагддаг болохоор...

Тэгсэн хүн баярлуулах чинь бас их сайхан юмаа. Би ер нь л хүн баярлуулж буян үйлдэж яваагүй золиг байлээ шд...

Баярлалаа гэдэг үгийг зөндөө л олон удаа сонсож байсан боловч өчигдөрийн сонссон БАЯРЛАЛАА бол үнэхээр онцгой сайхан байлаа... Баярлуулсан хүнийхээ сайхан энергээр би өөрөө ч маш сайхан баярлалаа... Өнөөдөр ажилдаа цог золбоотой, нүүрэндээ инээмсэглэлтэй, сэтгэл тайван, нэг л сайхан....

Tuesday, February 1, 2011

Энэ жил ч бужигнуулж өгөх нь дээ...

Хумх /Шинэ нээлт, мэдлэгийн жил айсуй/

Хумхууд энэ жил шинэ мэдээлэлд дарагдаж, шинэ мэдлэг эзэмшиж, i танилтай болно. Эцэс төгсгөлгүй уулзалт, харилцаа холбооноос болж таны толгой сэргэх боловч энэ харилцаанаас олж авсан мэдлэг цаашдын тань ажил хэрэгт маш их хэрэг болно. 2011 онд таныг маш олон үйл явдал хүлээж байгаа тул уйтгарлах зав ердөө гарахгүй. Хэрэв та боловсрол мэдлэг олж авахыг хүсвэл 2011 он маш таатай байх болно. Ерөнхийдөө олон хумхуудын хувьд нээлтийн жил гэж хэлж болно. Та өөрт хэрэгтэй хүмүүстэй танилцаж, шинэ мэдлэг олж авч, шинэ зүйл сонирхон судална. Энэ нь таны амьдралыг ойрын найман жилд өөрчлөх болно.

Хайр дурлал, гэр бүл: Олон нийттэй харилцах харилцаа, тохиолдлын учрал "экс" нэгэн амьдралд тань эргэн орж ирэх шалтгаан болно. Балчиг намагт толгойгоо шургуулахаас өмнө "Энэ үнэхээр хэрэгтэй юу" гэдэг асуултыг өөртөө тавьж, нухацтай бод. Зун цаг таныг шинэ, сонирхолтой танилтай учруулна. Энэ үед та шинэ мэдрэмжээр цэнэглэгдэнэ. Бодож төсөөлж байснаасаа тэс еөр хүнд татагдаж, мөрөөдөл хийсвэр шинж чанартай болох бололтой. Энэ сонирхол хайр дурлал болж өрнөхгүй ч гэсэн таны амьдралд таатай ул мөрөө үлдээх болно.

Эрүүл мэнд: Хэт сэтгэл хөдлөл эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх бололтой. Үүнээс болж таны ходоод, мэдрэлийн тогтолцоснд хортой нелөө үзүүлж, хэвийн амьдралаас тань салгахад хүргэнэ хэмээн од эрхэс анхааруулж байна. Тиймээс та эрүүл мэнддээ онцгой анхаарал тавин чийрэгжүүлж, йогоор хичээллэн, бие эрхтнээ хортой бодисоос цэвэрлэ. Энэ нь таны эрүүл мэндийг бэхжүүлж, хүч чадлыг эргүүлэн өгснөөр жилийн турш эрч хүчээр дүүрэн, хөнген шингэн байх нь ээ. Тавдугаар сард амралтаа авбал өлзийтэй сайн ба байгалийн үзэсгэлэнт газраар аялах нь сэтгэл caнаагаа тэнцвэржүүлж, эрүүл мэндээ бататгах нэг үндэс болно. Хэрэв та уулын гол эсвэл ой модоор аялах дуртай бол энэ амралт танд гайхалтай эрч хүчийг бэлэглэнэ.

Ажил үйлс: Таны нийтэч, хөгжилтэй зан чанар карьерт эерэгээр нөлөөлж, хамт олонтойгоо эв зүйгээ ололцох нь албан тушаал ахихад таатайгаар нөлөөлж магадгүй байна. Оны эхээр таны халаасанд их хэмжээний мөнгө орж ирнэ. 2011 оны хоёрдугаар хагаст та нөлөө бүхий ивээн тэтгэгч, сайн түнштэй болох бололтой. Тэд танд бодож санасан зүйлээ хэрэгжүүлэхэд туслах болно. Таны нийгэм, хамт олны дунд эзлэх байр суурь бэхжинэ. Энэ онд болох гол үйл явдлууд хичээл сурлага, шинэ мэдлэгийг тойрон өрнөх болно. Суралцах нь танд үр өгөөжөө өгөх төдийгүй ирээдүйн хангалуун амьдралын баталгаа болж өгнө.

Секс эрх чөлөө гэж юу вэ?

Сээгс эрх чөлөө гэж юу вэ?
Сүүлийн үед Ардчилал, хүний эрх гэх мэт өөр юу юу ч билээ олон долоон юм их ярьдаг болсоныг дагаад сээгс эрх чөлөө гээч зүйл их яригдах болж,,,
Бүр коно хүртэл хийгдсэн гэж байгаа, тэр ч яахуу ШШШШШ ЧААВААС гэмээр коно болсон блээ... уг нь бол аятайхан коно даанч нэрэндээ тохироогүй...
Тэгсэн зарим күмс /заа аягүүүлол тэр заримын дунд маний нэр цохиж яваадаа/ энэхүү сээгсийн эрх чөлөө гээч ухагдахууныг хэн дуртайгаа хаа хүссэн газраа цаг нар сар харгалзахгүй сээгсдэнэ гэж ойлгоод байгаа нь чухамдаа зөвүү буруу юу?
Охид сарын тэмдэг нь ирж эхлээгүй байхад, хөвүүд боожгой нь дөнгөн данган өндийдөг болоход бэлгийн харьцаанд орж эхэлж байна... Энэ нь чухамдаа сээгсийн эрх чөлөө мөн үү...?
Хуулиндаа хориглосон ч амьдрал дээрээ эр эм, гөгшин залуу гэлтгүй л ил далд ямар нэг хэлбэрээр янхандацгааж байна... энэ нь өөрөө сээгсийн эрх чөлөө мөн үү...?
Траншейныхан хэмээх нэрлэгдсэн хэсэг бүлэг хүн ам нь идэх, сээгсдэх, архидаас өөр зүйл бодохоо байж тэнд 7,8 настай хүүхдүүдийг эр эм гэж ялгалгүй хошного үтрээ ялгалгүй хүчирхийлж байгаа нь сээгсийн эрх чөлөө мөн үү?

Saturday, January 29, 2011

Гэнэт төрсөн бодол 2

Зөөөөөв зүгээр ажлаа хийгээд сууж байтал гэээв гэнэт нэг ийм бодол толгойд ороод ирлээ... Тэр нь юу вэ гэхээр ЯАГААД? Яагаад хүмүүс бэлгийн амьдралын асуудлыг бие биетэйгээ илэн далангуй ярилцаж болдоггүйн? Монгол Улсын хүн амын дунд байгаа халдварт өвчний гуравны нэг хэсгийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлдэг. Нөгөө гуравны хоёр хэсэг нь бусад буюу салхин цэцэг, гахайн хавдар, томуу гэх мэт халдварууд нь. Энэ үзүүлэлт нэг юмыг хэлээд байгааз?

Үүний шалтгааныг би дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Манай залуучууд синглэ юм байна. мэдээж синглэ хүн физлогийн хэрэгцээгээ хангах шаардлага гарна. Хэрэгцээгээ хангахын тулд хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орлоо. Өвчин авлаа. Дараагийн хүндээ халдвараа тараалаа. дараагийн хүн нь дараагийн хүнд дараагийн хүндээ гэх мэт... Хэрвээ илэн далангуй сайхан ярилцаж чаддаг байсан бол -Чи урд нь БЗДХ р өвдөж байсан уу? -Хоёул бэлгэвч хэрэглэхүү? -Чи өнөөдөр усанд орсон уу? Хоёул эхлээд усанд орох уу? -Би эмэгтэй бэлгэвч хэрэглэмээр байна. -Чи надад таалагдаж байгаа ч би өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.

2. Манай залуучууд хосдоо үнэнч биш байна. Үнэнч байх болон үнэнч бус байх нь мөн л бэлгийн харьцаа мөн цаашлаад илэн далангуй нээлттэй харилцаатай холбоотой. Би ямар секс хүсдэг, чи ямар секс хүсдэг талаараа нээлттэй ярилцаж чадвал хэн ч хайртай хүнээ хуурахыг хүсэхгүй. - Хайраа би анус руу чинь хийж үзмээр санагдаад байхымаа. Хоёул оролдоод үзье тэгэхүү? - Хоёул энэ киног үзээд дуурайж үзвэл ямар уу? гэх мэт

3. Хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа ярилцдаггүй. Анх бэлгийн харьцаанд орохдоо л бэлгэвч гээч зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй байгаан. Өнөөдөр бэлгэвчний ач холбогдлыг бүгд мэднэ. Харин хэрэглэж байна уу гэдэг л асуудалтай. Үнэхээр хэрэглэж байсан бол БЗДХ-ын тоо ингэж өндөр гарахгүй байх байсан байх л даа. Анхнаасаа бэлгэвч хэрэглэж сурсан хүн бол бэлгэвчгүй хийхэд эвгүй санагдах ёстой. Гэтэл аль эрт бэлгэвчгүй харьцаанд ороод сексийг амтыг мэдэрсэн хүн бэлгэвч хэрэглье гээд ч чадахгүй байх нь элбэг. Тэр хүн бэлгэвч хэрэглэж суртал их тэсвэр тэвчээр шаардаж байгаан. Эцэг эх ах эгч нар зөв мэдээлэл хэлж өгөөгүйгээс өнөө өсвөр насны хүүхэд маань найз нөхдөөс сонссон буруу ташаа мэдээллээр өөрийгөө цэнэглэж бэлгийн амьдрал нь тэр чигтээ буруу зүг рүү хазайчиж байгаан.

За тэгээд сэээгс бичихээр ПҮҮ ПАА болоод байв...

Tuesday, January 18, 2011

Мөнгө чи үнэхээр хүчтэй юмаа...

Мөнгө гэдэг түмэн хүний гар дамжиж халтартаж элэгдсэн хэдэн цаас хүний амьдралаар наадчих юмаа.Авдаг хэд нь унаа хүнсэндээ яваад дуусчна...
Өнөөдөр 30 онооны шалгалтаа өгөх гэж очоод зуугаад оюутны нүдэн дээр шившигтэйгээр хөөгдөв...
Амьдралдаа хоёр дах удаагаа иймэрхүү аймшигийн байдалд орж үзлээ. Гэхдээ энэ төрлийнхдөө эхнийх нь...
Урд нь 2009 оны намар 12-р дунд сургуулийн ойролцоох байранд нэг удаа... заза солиорохжийн..
Мөнгөнөөс болж найз нөхөдтэйгээ ч уулзаж чадахаа больж байна шд... яасан байхнуу... бүгд төрийн үйлчилгээний ажилтан... цалин зэрэг бууна. цалин буусаны маргааш гээд сардаа 1 юмуу 2 уулзана... бусад үед уулзах санаа байвч сачий хүрэхгүй. яасан байхнуу уулзууул нэг дулаахан газар орох хэрэгтэй, дулаан газар орохоороо ганц тагш пийв авах хэрэгтэй, пийв авахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй... Тэгсэн мань хэдэд мөнгө нь байхгүй.
за яахуу 5 жил гүрийчүүл ч...

Wednesday, January 5, 2011

2011-01-05

Дуг нойрондоо дугжирч байтал "гав гав" гэж чихэнд хуцах чийртэй дуунд сэрчлээ. 2 дүүг нохой авъя гэхэд нь дургүй байсан ч өчдөр орой ирсэн энэ жаахан амьтныг хараад хориглож чадсангүй гэр бүлийнхээ нэг гишүүн болгохоор шийдсэн. Янзтай, өглөө бүр "Гав гав" гэдэг сэрүүлгээр сэрдэг болох нь...

Дуртай дургүй нэг юм босч усанд орлоо. 7,30 гэхэд хувцаслаад гарсан байх ёстой. Энэ хугацаанд амжиж гарахын тулд маш хурдтайаар усанд орж, хувцаслах хэрэгтэй болдог, өглөө бүр... Би унтмаар л байна...

7,30 болж гэрээсээ гарлаа. Урьдын л адил аав жолоо барьж, дүү жолоочийн хажуугийн суудалд сууж, ээж бид 2 хойно суулаа. Ээж аав 2 сая л бие биеээ харж байгаа хоёр шиг сонин сайхан хүүрнэлдэн явна. Оройдоо бүгд цуглаж ярилцах цаг хомс тул өглөө ингэж машиндаа хуралддаг нь энгийн үзэгдэл. Өнөөдөр хэн хэн юу хийх тухай, өчдөрийн сонин сайхан, нэг дүүг сургуулиа төгсөхөөр хэрхэх тухай ярилцаж амжлаа.

7,45 гээд л ажил дээрээ ирчлээ. Манай ажил уг нь 8,20- эхэлдэг боловч сүүлийн үед эрт ирдэг болоод байгаа. Уг нь бол зулзагаа албанд нь хүргэж өгөөд дандаа л хоцорч ирдийн. Зулзага ойрдоо албандаа явахгүй байгаа болохоор ажлаасаа хоцрохгүй сайн талтай ч эрт ирчдэг муу тал бас бий.

Ажил дээр өөр хүн бараг байхгүй. Ялангуяа 4 давхарт. 1 давхарт бол 10-д хүн байлээ. Ядарч цонхийсон царайтай, ямар нэг зүйлд санаа зовсон харцтай тэр хүмүүс бол ойр дотны хэн нэгнийхээ төлөө шаналсан улс. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө жаргалтай харагдахыг хүсдэггүй. Хайртай хүнийх нь амь дээсэн дөрөөн дээр байхад малийтал инээсэн хүүхэн хажуугаар нь яваад байвал таалагдахгүй нь ойлгомжтой учраас...

Заа тэгээд баахан олон шатаар өгссөөр яваад өрөөндөө ороод ирлээ. Энд тэндгүй цаас хөглөрсөн, аймшгийн кинонд гардаг шиг нээээх аймар том тольтой, 4 ширээтэй өөр онц гойд юм байхгүй өрөө бол миний өрөө. Миний ч гэж дээ өрөөндөө 3 уулаа суудаг. Балиар хүйтэн өрөө дөө... Ядаж л өрөөндөө даарахгүй өвөлжиж үзэхиймсан.

ПС-гээ асаатал нэээх чанга пуужингийнх шиг дуу гарав. Хөөрхий пс-ний насаараа бол 80 настай байхаа. майр үглээ чавганц шиг л өдөржин дүнгэнэчин. Орой унтрааж байж л нэг юм чих амарна. Даргадаа хэлсэн шд уг нь. Надаа өөр пс өгөхгүй бол та гуай цалингаа авч чадку шүү гээд... Даанч өөдтэй хариу сонсоогүй.

Мессэнжертээ ортол надаас эртэч нэг л хүн байна. мэнд мэдлээ. тэгжээтал бас нэг баагий ороод ирлээ. Энэ баагий уг нь ийм эрт ирдэггүй дээ. 9,15-ийн үед л орж ирдэгдээ гэж бодлоо /давхар цаг бүртгэгч хийнэ ай/.

За тэгээд 8,20 хүртэл бараг юу ч хийсэнгүй. 8,20 гээд нет тасрах тул тэрнээс өмнө амжаад ганц нэг сайт орж сонин сайхан юу байна харлаа. Онцын сонин алга дөө. Дэлхий эргэдэгээрээ л эргэж, нар манддагаараа л мандаж...

Заза ингэж бичих чинь сто залхуутайн байна...

Tuesday, January 4, 2011

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

Эмүжин