Дуг нойрондоо дугжирч байтал "гав гав" гэж чихэнд хуцах чийртэй дуунд сэрчлээ. 2 дүүг нохой авъя гэхэд нь дургүй байсан ч өчдөр орой ирсэн энэ жаахан амьтныг хараад хориглож чадсангүй гэр бүлийнхээ нэг гишүүн болгохоор шийдсэн. Янзтай, өглөө бүр "Гав гав" гэдэг сэрүүлгээр сэрдэг болох нь...
Дуртай дургүй нэг юм босч усанд орлоо. 7,30 гэхэд хувцаслаад гарсан байх ёстой. Энэ хугацаанд амжиж гарахын тулд маш хурдтайаар усанд орж, хувцаслах хэрэгтэй болдог, өглөө бүр... Би унтмаар л байна...
7,30 болж гэрээсээ гарлаа. Урьдын л адил аав жолоо барьж, дүү жолоочийн хажуугийн суудалд сууж, ээж бид 2 хойно суулаа. Ээж аав 2 сая л бие биеээ харж байгаа хоёр шиг сонин сайхан хүүрнэлдэн явна. Оройдоо бүгд цуглаж ярилцах цаг хомс тул өглөө ингэж машиндаа хуралддаг нь энгийн үзэгдэл. Өнөөдөр хэн хэн юу хийх тухай, өчдөрийн сонин сайхан, нэг дүүг сургуулиа төгсөхөөр хэрхэх тухай ярилцаж амжлаа.
7,45 гээд л ажил дээрээ ирчлээ. Манай ажил уг нь 8,20- эхэлдэг боловч сүүлийн үед эрт ирдэг болоод байгаа. Уг нь бол зулзагаа албанд нь хүргэж өгөөд дандаа л хоцорч ирдийн. Зулзага ойрдоо албандаа явахгүй байгаа болохоор ажлаасаа хоцрохгүй сайн талтай ч эрт ирчдэг муу тал бас бий.
Ажил дээр өөр хүн бараг байхгүй. Ялангуяа 4 давхарт. 1 давхарт бол 10-д хүн байлээ. Ядарч цонхийсон царайтай, ямар нэг зүйлд санаа зовсон харцтай тэр хүмүүс бол ойр дотны хэн нэгнийхээ төлөө шаналсан улс. Тэр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө жаргалтай харагдахыг хүсдэггүй. Хайртай хүнийх нь амь дээсэн дөрөөн дээр байхад малийтал инээсэн хүүхэн хажуугаар нь яваад байвал таалагдахгүй нь ойлгомжтой учраас...
Заа тэгээд баахан олон шатаар өгссөөр яваад өрөөндөө ороод ирлээ. Энд тэндгүй цаас хөглөрсөн, аймшгийн кинонд гардаг шиг нээээх аймар том тольтой, 4 ширээтэй өөр онц гойд юм байхгүй өрөө бол миний өрөө. Миний ч гэж дээ өрөөндөө 3 уулаа суудаг. Балиар хүйтэн өрөө дөө... Ядаж л өрөөндөө даарахгүй өвөлжиж үзэхиймсан.
ПС-гээ асаатал нэээх чанга пуужингийнх шиг дуу гарав. Хөөрхий пс-ний насаараа бол 80 настай байхаа. майр үглээ чавганц шиг л өдөржин дүнгэнэчин. Орой унтрааж байж л нэг юм чих амарна. Даргадаа хэлсэн шд уг нь. Надаа өөр пс өгөхгүй бол та гуай цалингаа авч чадку шүү гээд... Даанч өөдтэй хариу сонсоогүй.
Мессэнжертээ ортол надаас эртэч нэг л хүн байна. мэнд мэдлээ. тэгжээтал бас нэг баагий ороод ирлээ. Энэ баагий уг нь ийм эрт ирдэггүй дээ. 9,15-ийн үед л орж ирдэгдээ гэж бодлоо /давхар цаг бүртгэгч хийнэ ай/.
За тэгээд 8,20 хүртэл бараг юу ч хийсэнгүй. 8,20 гээд нет тасрах тул тэрнээс өмнө амжаад ганц нэг сайт орж сонин сайхан юу байна харлаа. Онцын сонин алга дөө. Дэлхий эргэдэгээрээ л эргэж, нар манддагаараа л мандаж...
Заза ингэж бичих чинь сто залхуутайн байна...
2 comments:
Bolno doo bolno tegej baigaad l buh yum saihan bolno
Тэгэлгүй яахав... Баярлалаа
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа