Pages

Saturday, January 29, 2011

Гэнэт төрсөн бодол 2

Зөөөөөв зүгээр ажлаа хийгээд сууж байтал гэээв гэнэт нэг ийм бодол толгойд ороод ирлээ... Тэр нь юу вэ гэхээр ЯАГААД? Яагаад хүмүүс бэлгийн амьдралын асуудлыг бие биетэйгээ илэн далангуй ярилцаж болдоггүйн? Монгол Улсын хүн амын дунд байгаа халдварт өвчний гуравны нэг хэсгийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлдэг. Нөгөө гуравны хоёр хэсэг нь бусад буюу салхин цэцэг, гахайн хавдар, томуу гэх мэт халдварууд нь. Энэ үзүүлэлт нэг юмыг хэлээд байгааз?

Үүний шалтгааныг би дараах байдлаар тайлбарлаж байна.

1. Манай залуучууд синглэ юм байна. мэдээж синглэ хүн физлогийн хэрэгцээгээ хангах шаардлага гарна. Хэрэгцээгээ хангахын тулд хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орлоо. Өвчин авлаа. Дараагийн хүндээ халдвараа тараалаа. дараагийн хүн нь дараагийн хүнд дараагийн хүндээ гэх мэт... Хэрвээ илэн далангуй сайхан ярилцаж чаддаг байсан бол -Чи урд нь БЗДХ р өвдөж байсан уу? -Хоёул бэлгэвч хэрэглэхүү? -Чи өнөөдөр усанд орсон уу? Хоёул эхлээд усанд орох уу? -Би эмэгтэй бэлгэвч хэрэглэмээр байна. -Чи надад таалагдаж байгаа ч би өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна.

2. Манай залуучууд хосдоо үнэнч биш байна. Үнэнч байх болон үнэнч бус байх нь мөн л бэлгийн харьцаа мөн цаашлаад илэн далангуй нээлттэй харилцаатай холбоотой. Би ямар секс хүсдэг, чи ямар секс хүсдэг талаараа нээлттэй ярилцаж чадвал хэн ч хайртай хүнээ хуурахыг хүсэхгүй. - Хайраа би анус руу чинь хийж үзмээр санагдаад байхымаа. Хоёул оролдоод үзье тэгэхүү? - Хоёул энэ киног үзээд дуурайж үзвэл ямар уу? гэх мэт

3. Хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа ярилцдаггүй. Анх бэлгийн харьцаанд орохдоо л бэлгэвч гээч зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй байгаан. Өнөөдөр бэлгэвчний ач холбогдлыг бүгд мэднэ. Харин хэрэглэж байна уу гэдэг л асуудалтай. Үнэхээр хэрэглэж байсан бол БЗДХ-ын тоо ингэж өндөр гарахгүй байх байсан байх л даа. Анхнаасаа бэлгэвч хэрэглэж сурсан хүн бол бэлгэвчгүй хийхэд эвгүй санагдах ёстой. Гэтэл аль эрт бэлгэвчгүй харьцаанд ороод сексийг амтыг мэдэрсэн хүн бэлгэвч хэрэглье гээд ч чадахгүй байх нь элбэг. Тэр хүн бэлгэвч хэрэглэж суртал их тэсвэр тэвчээр шаардаж байгаан. Эцэг эх ах эгч нар зөв мэдээлэл хэлж өгөөгүйгээс өнөө өсвөр насны хүүхэд маань найз нөхдөөс сонссон буруу ташаа мэдээллээр өөрийгөө цэнэглэж бэлгийн амьдрал нь тэр чигтээ буруу зүг рүү хазайчиж байгаан.

За тэгээд сэээгс бичихээр ПҮҮ ПАА болоод байв...

1 comments:

Цэцэг said...

za mergejiliin obchin ni ehelchihsen uu. gehdee helj bgaa chini zowoo ih zow yrij bna, yr ni neelltei cholootei bha tal deer hun ooroo l hicheeh heregtei bhaa gej bodoj bna.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа