Pages

Tuesday, January 18, 2011

Мөнгө чи үнэхээр хүчтэй юмаа...

Мөнгө гэдэг түмэн хүний гар дамжиж халтартаж элэгдсэн хэдэн цаас хүний амьдралаар наадчих юмаа.Авдаг хэд нь унаа хүнсэндээ яваад дуусчна...
Өнөөдөр 30 онооны шалгалтаа өгөх гэж очоод зуугаад оюутны нүдэн дээр шившигтэйгээр хөөгдөв...
Амьдралдаа хоёр дах удаагаа иймэрхүү аймшигийн байдалд орж үзлээ. Гэхдээ энэ төрлийнхдөө эхнийх нь...
Урд нь 2009 оны намар 12-р дунд сургуулийн ойролцоох байранд нэг удаа... заза солиорохжийн..
Мөнгөнөөс болж найз нөхөдтэйгээ ч уулзаж чадахаа больж байна шд... яасан байхнуу... бүгд төрийн үйлчилгээний ажилтан... цалин зэрэг бууна. цалин буусаны маргааш гээд сардаа 1 юмуу 2 уулзана... бусад үед уулзах санаа байвч сачий хүрэхгүй. яасан байхнуу уулзууул нэг дулаахан газар орох хэрэгтэй, дулаан газар орохоороо ганц тагш пийв авах хэрэгтэй, пийв авахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй... Тэгсэн мань хэдэд мөнгө нь байхгүй.
за яахуу 5 жил гүрийчүүл ч...

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа