4-р ангиа төгсөөд 5 даа тооны ангид ороод ижилдэн дассан нөхөдөөсөө салж байсын...
5-р ангидаа ороод төд удалгүй нэг сагсны тэмцээн болвоо. Би ямар сагс энэ тэрийг сонирхох биш тэр хавиар БАЛИАШИГ хийсэн шигээ гүйж явтал манай хуучин ангийн охин над дээр ирээд
"Хэй SL-ээ манай багт нэг хүн дутаад байна. чи орчих"
"Ай юу..би юу... би амьдралдаа сагс тоглож үзээгүй шдээ..."
"Зүгээрээ зүгээр чи зүгээр хүний тоо нэмээл байж байхад болно"
"Гэхдээ өөр анги юм чинь болохгүй байхаа"
"Багш нар бид нарыг сайн танихгүй юм чинь болноо болно"
"заза тэгий тэгий" гээээээл сагсны бөмбөг залж ч үзээгүй байж тэмцээнд орлоо хөөрхий...Тэгээл харж БАЛИАШИГийнхаа ажлыг сагсны талбай дээр 2 шийдрүү ээлжилж гүйж хийж гүйцэтгэж байгаад эцсийн эцэст хожигдсондоо...
Тэгсэн энэ явдал 2009 онд дахин давтагдав... Ажилд ороод удаагүй байтал манай салбарын баяр болоод намайг залуу хүн байна даа гээд хүчээр тэмцээнд оруулчив... Тэр талбай дээр зогссон гүйсэн 10 минут ямар аймшигтай байваа...
Энэ жил ашгүй тэр сагсны тэмцээнээс нь мултарч чадлаа... хаха мултарч чадлаа ч гэж дээ өнгөрсөн жил миний чадал чансааг харсын болохоороо надад ямар ч тэмцээнд орох санал ирээгүйн... Тэгсэн хамтарч ажилладаг байгууллагаас сая утасдаж байна... "Эрхэм хүндэт SL минээ энэ бүтэн сайнд Сагсны тэмцээнтэй тул та манай багт хэрэгтэй байнаа"
Тоглож чаддаггүй гэдгээ хэлсэн л дээ... Тэгсэн 13 жилийн өмнө ангийн охиноос сонссон тэр л үгийг надад хэлж байна "Зүгээрээ зүгээр чи зүгээр хүний тоо нэмээл байж байхад болно"... за яахуу дахиад л нэг сагсны талбай дээрээс нь БАЛИАШИГлахаас...
0 comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа