Pages

Wednesday, June 16, 2010

Монголоо алдсан Монгол

Монгол хүн Монголоо алдана гэхээр яг яасан гэсэн үг юм бол...?
Саяхан 2 найз охинтойгоо тэрэлж хавиар явж байгаад 2 нь морих унах болов... Манай нэг найз жирэмсэн тул морь унааагүйн... Уг нь тэр жирэмсэн найз маань \Нандиа гэе\ мань хоёрыгоо \Өлзий гэе\ бодвол морь мал жоохон гадарлана. Мань хоёр бол угаас хот газар өсөж торнисон юм болохоороо морь малын талаар нэгдүгээр ангийн цагаан толгойноос л уншиж мэдсэн улс...

Өлзий мань хоёр морь унаж чаддаггүйгээ учирлаад номхон морь өгөхийг гуйлаа... Номхон гэж хэлэх ёстойг байсныг нь найз маань санаандгүй ЗӨӨЛӨН МОРЬ өгөөрэй гээд хэлчихсэн чинь тэнд байсан өнөө морь унуулдаг хүмүүс шоолж инээлдээд сүйд "зөөлөн морь гэхээр ямар морь байдын? эмээлгүй морь унахымуу" гээл...
Дараа нь морин дээрээ суусан хойноо Өлзийгийн суусан морь явдаггүй ээ... Тэгсэн манай хүн "Хүүүеээ энэ машин чинь явахгүй байна шдээ, аргагүй биздээ. хар халуунд нуруун дээрээ бүхэл бүтэн хүн суулгачихаар ямар л олиг байв гэж" гэж авсан... тэгээл мань 3 хэдэн биенээ харж шоолж хөхрөлдөж байгаад цаг нь дуусав...

Дараа нь өдрийн хоолонд орж байхдаа хоорондоо юм ярьж байгаад Өлзий маань "Хөдөө амьдарвал би юу ч чадахгүй шараа болохын байна даа. Өдөр морь унахдаа хүртэл Машин энэ тэр гээд" гээл ярьтал Нандиа "Монгол хүн л юм чинь морь унаж чадах л ёстой. Энэ чинь бидний цусанд байгаа" гэлээ... Тэгээд бодлоо л доо. Бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь үнэн. Гэвч надаас дээшээ 2 үе маань хот суурин газар төрж өссөн улс. тэгэхээр яахуу...? Нэгэнт л цусанд, генэнд байгаа тэр нүүдлийн соёл иргэншлийн тухай мэдээлэл нь бидний тархинд гүйж очиж мэдлэг болохгүй байгаагаас ингэж Монголоо алдаад байгаамуу...? Монгол хүн гэхээр заавал морь унаж чаддаг, үнээ сааж чаддаг байх ёстой гэж үү. Одоо хотын бид хөдөөгийн тэр амьдралаас хэт тасархай байдаг... Би 2.3хан жилийн өмнө л Бүхэл бүтэн сүрэг адууг ганцхан азарга хээлтүүлдэг гэдгийн мэдсэн. Тэмээ, хонь, ямааг бол бүр мэдэхгүй... Ингэлээ гээд би Монгол гэж хэлэгдэх эрхгүй болно гэжүү...?

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа