Pages

Wednesday, June 30, 2010

Микроныхон бол ЛӨӨӨЛӨӨӨ л байна...

Энэ хэдэн галтар микрийг төв замаар явуулахгүй гэсний төлөө бөөн юм болж байнаа... Аргагүй биздээ хөөрхий... Энэ хэдэн гаруудад хүн хүртэл мөнгө болж харагддаг юм чинь...
Амьхандаа эсэргүүцээд явахгүй нтр гэж аальгүйтээд байгаамаа... Тэр нөхдүүд явахаа больсон чинь харин ч сайхан байна шд... Чих амар ай...
Олон нийтэд үйлчилж байгаагаа мэддэггүй хэдэн ухамсар дорой бүткү гарууд...
Хүнийг малаас долоон дор үзэж харьцдаг болохоор нь бөөөөр дургүй хүрээд байдын... тэгээээд тэр микроных нь байж байгааанээээ.... Тэндээ хонодымуу хаааашайн нуль шивэр, өөрсдөөс нь нуль архи... пүүүү паааа заваанаа...
Тэгтээ тэргүй хүнийг шулж мөлжихийн гайхамшигийг үзүүлдэг улс жоохон тойруу замаар явахад яахавдээ...

Бүрэнхий болвуу гүү юу үнэээ нэмчнэ... 5хан буудал газар 500 төг ч гэх шиг... Хүйтэн конторт өдөржин сууж байж олсон хэдийг минь юу юугүүүү авчих санаатай... Энд суу тэнд суу, цаашаа наашаа, одоо дахиад энд суу гээл... нөгөө үйлчлүүлж байгаа улс нь хүртэл майр дуулгавартай нааааасн... Би микорт суувал хэрүүл хийчих гээд байдаг болохоороо бараг суудаггүй \Гэхдээ л суудаг л даа...\... ТОМ Атуууус гэж сайхан унаа байхад микроооооор яанам бэ....?


Өөө тийн, нэг ийм зүйл надад тохиолдож байсын....:
10 сарын нэг орой би харьж явлаа... Цаг 22 өнгөрч байсын. Харих гэж яарч явлаа...Том атууууус зогссон тул таааарсан микрондоо суууучив... хонины хонхор гэгдэх ёрын газар хаалган талд нь суууувооо... Тэгсэн өнөө микроны БОСС эмээгийн хэдэн жил угаагүй юмуу хаашайн гэмээр муухай үнэртэй куртка миний хөөрхий нүүрэн дээр ирээд наалдчив... Амьсгал авахад ч хэцүү болохоор нь гараараа цааш нь түлхчив... тэгсэн өнөө эмээ чинь бусад хүмүүстэй хэрүүл хийж байсан эрчиндээ

-БОСС эмээ- "Яагаад түлхээд байгаан"
-Би- Өөрийн чинь хиртэй куртка миний нүүрэнд наалдаад байна
-БОСС эмээ-"би ямар албаар ингээд байгаамуу" \тллллллллл тэнэгтнийз эмээ чинь. ..\
-Би- Тнэгсэн ч гэсэн би өөрийн чинь хирийг үнэртэж явах албагүй
-БОСС эмээ- юу гээд байгаан бэ чи одоо.................бла бла бла
Гээээл өнөөө муу хөөрхий SL чинь галтар микроны босс эмээд зодуулчиж байгаамдаа хөөрхий... Маргааш нь өглө босоод нарны гэрэлд хартал баруун гар маань 2 газараа хөхрөөд хавдцан... өмсөж явсан куртка мааань нуль шороо, гутлын мөр... ёоооо тэр эмгэний хаанаас нь тийм их хүч гардаг байнаааа....

Thursday, June 17, 2010

Дурсамж - Сагсны тэмцээнд орсон минь...

4-р ангиа төгсөөд 5 даа тооны ангид ороод ижилдэн дассан нөхөдөөсөө салж байсын...
5-р ангидаа ороод төд удалгүй нэг сагсны тэмцээн болвоо. Би ямар сагс энэ тэрийг сонирхох биш тэр хавиар БАЛИАШИГ хийсэн шигээ гүйж явтал манай хуучин ангийн охин над дээр ирээд
"Хэй SL-ээ манай багт нэг хүн дутаад байна. чи орчих"
"Ай юу..би юу... би амьдралдаа сагс тоглож үзээгүй шдээ..."
"Зүгээрээ зүгээр чи зүгээр хүний тоо нэмээл байж байхад болно"
"Гэхдээ өөр анги юм чинь болохгүй байхаа"
"Багш нар бид нарыг сайн танихгүй юм чинь болноо болно"
"заза тэгий тэгий" гээээээл сагсны бөмбөг залж ч үзээгүй байж тэмцээнд орлоо хөөрхий...Тэгээл харж БАЛИАШИГийнхаа ажлыг сагсны талбай дээр 2 шийдрүү ээлжилж гүйж хийж гүйцэтгэж байгаад эцсийн эцэст хожигдсондоо...

Тэгсэн энэ явдал 2009 онд дахин давтагдав... Ажилд ороод удаагүй байтал манай салбарын баяр болоод намайг залуу хүн байна даа гээд хүчээр тэмцээнд оруулчив... Тэр талбай дээр зогссон гүйсэн 10 минут ямар аймшигтай байваа...

Энэ жил ашгүй тэр сагсны тэмцээнээс нь мултарч чадлаа... хаха мултарч чадлаа ч гэж дээ өнгөрсөн жил миний чадал чансааг харсын болохоороо надад ямар ч тэмцээнд орох санал ирээгүйн... Тэгсэн хамтарч ажилладаг байгууллагаас сая утасдаж байна... "Эрхэм хүндэт SL минээ энэ бүтэн сайнд Сагсны тэмцээнтэй тул та манай багт хэрэгтэй байнаа"
Тоглож чаддаггүй гэдгээ хэлсэн л дээ... Тэгсэн 13 жилийн өмнө ангийн охиноос сонссон тэр л үгийг надад хэлж байна "Зүгээрээ зүгээр чи зүгээр хүний тоо нэмээл байж байхад болно"... за яахуу дахиад л нэг сагсны талбай дээрээс нь БАЛИАШИГлахаас...

Wednesday, June 16, 2010

Монголоо алдсан Монгол

Монгол хүн Монголоо алдана гэхээр яг яасан гэсэн үг юм бол...?
Саяхан 2 найз охинтойгоо тэрэлж хавиар явж байгаад 2 нь морих унах болов... Манай нэг найз жирэмсэн тул морь унааагүйн... Уг нь тэр жирэмсэн найз маань \Нандиа гэе\ мань хоёрыгоо \Өлзий гэе\ бодвол морь мал жоохон гадарлана. Мань хоёр бол угаас хот газар өсөж торнисон юм болохоороо морь малын талаар нэгдүгээр ангийн цагаан толгойноос л уншиж мэдсэн улс...

Өлзий мань хоёр морь унаж чаддаггүйгээ учирлаад номхон морь өгөхийг гуйлаа... Номхон гэж хэлэх ёстойг байсныг нь найз маань санаандгүй ЗӨӨЛӨН МОРЬ өгөөрэй гээд хэлчихсэн чинь тэнд байсан өнөө морь унуулдаг хүмүүс шоолж инээлдээд сүйд "зөөлөн морь гэхээр ямар морь байдын? эмээлгүй морь унахымуу" гээл...
Дараа нь морин дээрээ суусан хойноо Өлзийгийн суусан морь явдаггүй ээ... Тэгсэн манай хүн "Хүүүеээ энэ машин чинь явахгүй байна шдээ, аргагүй биздээ. хар халуунд нуруун дээрээ бүхэл бүтэн хүн суулгачихаар ямар л олиг байв гэж" гэж авсан... тэгээл мань 3 хэдэн биенээ харж шоолж хөхрөлдөж байгаад цаг нь дуусав...

Дараа нь өдрийн хоолонд орж байхдаа хоорондоо юм ярьж байгаад Өлзий маань "Хөдөө амьдарвал би юу ч чадахгүй шараа болохын байна даа. Өдөр морь унахдаа хүртэл Машин энэ тэр гээд" гээл ярьтал Нандиа "Монгол хүн л юм чинь морь унаж чадах л ёстой. Энэ чинь бидний цусанд байгаа" гэлээ... Тэгээд бодлоо л доо. Бидний өвөг дээдэс нүүдлийн соёл иргэншилтэй байсан нь үнэн. Гэвч надаас дээшээ 2 үе маань хот суурин газар төрж өссөн улс. тэгэхээр яахуу...? Нэгэнт л цусанд, генэнд байгаа тэр нүүдлийн соёл иргэншлийн тухай мэдээлэл нь бидний тархинд гүйж очиж мэдлэг болохгүй байгаагаас ингэж Монголоо алдаад байгаамуу...? Монгол хүн гэхээр заавал морь унаж чаддаг, үнээ сааж чаддаг байх ёстой гэж үү. Одоо хотын бид хөдөөгийн тэр амьдралаас хэт тасархай байдаг... Би 2.3хан жилийн өмнө л Бүхэл бүтэн сүрэг адууг ганцхан азарга хээлтүүлдэг гэдгийн мэдсэн. Тэмээ, хонь, ямааг бол бүр мэдэхгүй... Ингэлээ гээд би Монгол гэж хэлэгдэх эрхгүй болно гэжүү...?

Tuesday, June 15, 2010

Хогийн сав...

Би уг нь хийж байгаа ажилдаа дуртай хүн юмсан. тэгсэн баг хамт олноосоо болж сүүлийн үед ажилдааа ирэхээс дургүй хүрч ирэхээрээ хурдан ажил тараасай гэж хүлээдэг боллоо...
Хамт олон гэж ийм чухал нөлөөтэй улс байдаг гэж огт бодож байсангүй... Ядаж байхад дандаа гөгшин авгай нартай ажилладагийг хэлэхүү... Энэ намраас огт өөр мэргэжлээр сурч огт өөр салбарт ажиллахгүй бол энэ салбартаа энэ хэвээрээ ажиллавал би удахгүй өөрийгөө танихаа болих байх, удахгүй энэ хэдэн хов ярьсан авгай нартай ижилхэн болчихсон сууж байх юм шиг байна... Зүгээр л мөр мөрөө хөөгөөд өөр өөрсдийн ажлаа хийгээд явж болдоггүйн байхдаа...

Monday, June 14, 2010

Санаа зовох ёстой асуудал...

Түүх энэ тэрээр оршил хийгээд овоо итгэл үнэмшилтэй зүйл сараачий гэж бодсон боловч арван жилд үзсэн түүхийн хичээлээ энэ хэдэн жилийн хугацаанд хоолтойгоо холиод идчиж... Үлдсэн бага сага зүйлээ сараачий гэж бодсон ч их юм уншсан нөхөдийн хажууд шараа болохын байна гэж бодоод болилоо...
Тэгэхээр ийм байнаа... Манай Монголчууд чинь дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй ч бас овоо хэдэн жилд харь улсын дарангуйлалд явсан бараан түүхтэй ард түмэн...
Дэлхийн талыг эзэлж явахдаа дэлхийн талд цэрэг эрс маань үр удмаа үлдээсний хүчинд дэлхийн хаа сайгүй хөх толбот хүн төрөлхтөн өсөж үржиж буй сурагтай... энэ сайхан мэдээ байна...Тэгсэн бас нэг асуудал байнааа... Манайхан чинь Манжийн дарлалд 200 жил байсан гэж байгаа... бас орос ах нар мань хэдийгээ дүү мүү гэж гошгоруулж байгаад бас овоо хэдэн жилд эрхшээлдээ оруулсан гэж байгаа... тэд манайд суухдаа эхнэр хүүхнээ чирч ирсэн үү гэвэл бас үгүй юмаа...
Яасан байхнуу...? дан эрчүүд арми энэ тэрийнхээ дууг дуулсаар ирсэн байх нь байна шд...
Одооны сайхан гэгдэх хүүхнүүдийг, залуучуудыг ажиглъя л даа... яасан ч сайхан өндөр нуруутайн?... яасан сайхан өндөр шулуун хамартайн? за тэгээд улааан цайм шар царайтай, шар үстэй эрлийз нөхдүүд мисс, мисстер болоод од болоод байхын...За яахуу орос ах нарын үр сад гээд элэгтэй байдаг байх...
Хамгийн аймар нь өнөө муу хужаагийн эрлийз хурлийзууд... Тэд ямар оросууд шиг шар цагаанаараа ялгарч харагдах биш... өнөө чимээгүй тахал гэдэг шиг чимээгүйхэн монгол үндэстэнийг маань уусгаад байх шиг...
Нэг кэйс хэлийлдаа яахуу...энэ харин ч гайгүй кэйс...
Х гэдэг 26 тай сайхан бүсгүй... Гаднаас нь хараад сайхан Монгол бүсгүй л гэнэ. Э-гийн аав нь цэвэр цусны хужаа, хар нялх байхын л эцэг эхтэйгээ монголд ирсэн юм шиг байгаан... Э-ийн ээж нь буриад...Буриад, хужаа 2ийн асуудал маньд ямар хамаа байна гэтэл бас үгүй юмаа... Өнөө сайхан хүүхэн чинь сайхан Монгол залуутай суучихлаа.......................