Pages

Monday, May 24, 2010

Утаагүй Улаанбаатар, Утаагүй Улаанбаатар л гэхийн....?

Улаанбаатараа утаагүй болгох гэж тэнд хэдэн нөхөд толгойгоо гашилгаж гашилгаж бүх нийтийг орон сууцжуулах болж байх шиг байна...
Би ингэж бодоод байгаамаа... Юу гэхээр...
Утааны асуудал улаанбаатарчуудын өмнө тулгамдаад байгаа асуудал мөнөөсөө мөн боловчиг заавал тэгж орон сууцжуулах хэрэг ер нь байна уу тамин ээ...?
Монгол улсын нийт хүн амын тэн хагас нь нийслэлдээ нүүгээд ирлээ хө, Бусад нь ихэнх нь аймгийн төв, сумын төвд амьдарч байна. Тэгэхээр хотод нэг суурьшсан нөхөд дахиж хэзээ ч хөдөө орон нутаг руу буцахгүй... эндээ үр хүүхэд нь өсөж, ерөнхийдөө бол тэгээл хотын иргэд болчиж байгаан...
За тэгээд утаагүй болох гээд орон сууцжуулан нөгөө хэддээ бөгдөөрөнд нь нэг нэг өрөө байр бариад өгчлөө...
Тэгэхээр нөгөө гэр маань яах болж байнаа таминэээ...?
Яагаав өнөө зөвхөн монголынх гээд бахархаад байдаг дугуй цагаан гэрээ яахуу...?
Монголчууд маань удахгүй цугаараа гэрээ яаж барьдаг, яаж буулгадагаа мартцан, мэдэхгүй тууж явах вий дээ...
Тэгж орон сууц энэ тэр гэж байхаар яшиг тэр утаагүй зуух энэ тэрээ ард иргэддээ тараагаад өгцөн нь дээрийн бишүү дээ...

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа