Pages

Monday, May 31, 2010

Тамхи татах татахгүй нь ганцхан чиний асуудал гэж үү...?

Жил бүрийн 3 сарын 31ний ганцхан өдрийн битгий тамхи татаачээ гэж тамхичин хүн төрөлхтнөөс гуйхын... Даанч нөгөө нөхдүүд маань тамхиндаа хэтэрхий их хайртайн болохоороо энэ гуйлтыг минь нохой хуцахын чинээ бодохгүй чихнийхээ хажуугаар нисгэх нь харамсалтай...
Би нь нэг нөхөрт хэллэээ... Тэгсэн өнөөх чинь би машаан дотороо юугаа хийх нь миний эрх, чамд падлийгүй гэнэ, тэгсэн тэр машаанд нь эхнэр хүүхэд нь сууж байх жишээтэй...
Нөхөр тамхичин минээ цаана чинь өөрөөс чинь болж өчнөөн олон хүн хордоод байна, хордоод байна...
Нэг Охин энэ хорвоод мэндэллээ гэж бодъё...
- Тэгсэн тэр охиныг тэтгэврийн өвөө нь хардаг байжээ... Тэгтэл яасан байх нуу өвөө тамхичин... Өдөр охиноо харж байхдаа ганцааранг нь үлдээж орхиж болохгүй учир охины хажууд тамхи татна...
- Өвөө ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ тамхины хор хөнөөлийг бататган уушигны хавдар, эсвэл зүрх судасны өвчин, эсвэл чихрийн шижин гэх мэт өвчний улмаас насан өөд боллов...
- Аав бас тамхи татнаа... Охин том болсон учир тамхинд хордох нь бага гэж үзсэнүү яасан мэдкү ямар ч л байсан аав гэртээ охины хажууд тамхи татна, аавын найзууд ирнэ охиноор хоол цайхан зөөлгөн олуул зэрэг зэрэг тамхины утаа баагиулна...
- Охин өсөж том болон нөхөрт гарна... мөн л тамхичин, гэх мэт тэр нэгэн эмэгтэйн амьдрал тамхины утаанд явсаар байгаад нээх удахгүй, тавь жар хүрээл уушигны хавдараар, эсвэл тамхинаас шалтгаалах ямар нэгэн өвчнөөр дуусч байгаан... Тэр эмэгтэй тамхи татдаггүй гэхдээ л тэр ДАМ ТАМХИЧИН... ДАМ ТАМХИЧИН хэмээх энэ гуншин л түүнийг үхэлд хүргэх хангалттай шалтгаан бол байна...
Түүний өвөө ч, аав ч, хань нь ч түүнийг алж байгаагаа мэдээгүй...

Monday, May 24, 2010

Утаагүй Улаанбаатар, Утаагүй Улаанбаатар л гэхийн....?

Улаанбаатараа утаагүй болгох гэж тэнд хэдэн нөхөд толгойгоо гашилгаж гашилгаж бүх нийтийг орон сууцжуулах болж байх шиг байна...
Би ингэж бодоод байгаамаа... Юу гэхээр...
Утааны асуудал улаанбаатарчуудын өмнө тулгамдаад байгаа асуудал мөнөөсөө мөн боловчиг заавал тэгж орон сууцжуулах хэрэг ер нь байна уу тамин ээ...?
Монгол улсын нийт хүн амын тэн хагас нь нийслэлдээ нүүгээд ирлээ хө, Бусад нь ихэнх нь аймгийн төв, сумын төвд амьдарч байна. Тэгэхээр хотод нэг суурьшсан нөхөд дахиж хэзээ ч хөдөө орон нутаг руу буцахгүй... эндээ үр хүүхэд нь өсөж, ерөнхийдөө бол тэгээл хотын иргэд болчиж байгаан...
За тэгээд утаагүй болох гээд орон сууцжуулан нөгөө хэддээ бөгдөөрөнд нь нэг нэг өрөө байр бариад өгчлөө...
Тэгэхээр нөгөө гэр маань яах болж байнаа таминэээ...?
Яагаав өнөө зөвхөн монголынх гээд бахархаад байдаг дугуй цагаан гэрээ яахуу...?
Монголчууд маань удахгүй цугаараа гэрээ яаж барьдаг, яаж буулгадагаа мартцан, мэдэхгүй тууж явах вий дээ...
Тэгж орон сууц энэ тэр гэж байхаар яшиг тэр утаагүй зуух энэ тэрээ ард иргэддээ тараагаад өгцөн нь дээрийн бишүү дээ...