Pages

Thursday, July 14, 2011

Шинэ эхнэрүүдэд зөвлөгөө

Аая аягүүү сүртэй гарчигтай нтр...

Сүүлийн үед миний өнгөрсөн амьдралаас гэнэтийн довтолгоо их ирж байнааа... Иймэрхүү тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах хэрэгтэйгээ мэдэхгүй багагүй самгардаж л байна...

Гэхдээ л тойрч биш туулаад өнгөрөх ёстой амьдрал минь хойно одоо яая гэхэв... Тойрч нуугдалгүй Илд бамбайгаа бариад дайраад л байна...

Ер нь бодоооол байхнээ энэ шинэ эхнэрүүдэд бас их асуудал байдаг бололтойдогоо. Ялангуяаа нөхөр нь өнгөрсөн амьдралаа хүн хэмээх цэцэгийг тарьж ургуулсан тохиолдолд...

Жишээ нь манай экс болон түүний шинэ эхнэр бид 3..

Эхнэр хүүхэдтэй хүнийг тэднээс салгаад суусын бол хуучин эхнэрээс илүү ухаан зарцуулж тэр хүнийг хажуудаа авч үлдэх ёстой юм шиг...

Өөрөө илүү ухаан гаргаж чадахгүй байж хаа байсан 3 жилийн өмнө болоод өнгөрсөнтэй нь хардаж тэнэгтэж тэр экс эхнэрийг зовоох шаардлага байдаг ч юмуу гүү ч юмуу...

Зөв зүгээр сууж байгаад тэр хүнд элдэвлүүлээд байхаар бүүүүүүр дургүй хүрээд байхын... Яасан өөртөө итгэлгүй дурак вэ? Зургийн харсан сайхан л амьтан байлээ шд... Үхсэн балдуугаа хийж ингэж дуракдаж явдаг байнаааа...

Ядаж зоригтойхон ирээд аниатайгаа уулзаж ч болдоггүймуу?
Нээх худлаа нөхрийнхөө өмнөөс надруу мэйл бичиж нтр... вуаахахаха... хэдэн жил ханилж байсым гэсэндээ би чэн бас эксийгээ муухан гадарлана шдээ...

Заза... жоохон цухалдаад баахан юм нуршчлаа...

Хүний нөхөрийг эхнэр хүүхдээс салгаж суусан шинэ эхнэрүүдэд экс эхнэрүүдийг төлөөлж аниа нь хэдэн зөвлөгөө өгье... Зарим зүйл нь чиний дургүйг хүргэж мэдэх боловч *Энэ чэн амьдрал шүү дээ* гэе...

1. Хэрвээ чи хэн нэгэн залууг эхнэр хүүхдээс нь салгаж суусан бол тэр дахиж ийм алхам хийхийг үгүйсгэх аргагүй тул ухаантай, зальтай, сэргэлэн, секси бай... Чамаас илүү сайхан хүүхнүүд зөндөө байгаа учраас...

2. Хэрвээ нөхөр чэн экстэйгээ дундаа хүүхэдтэй бол тэр хүн хэзээ ч экстэйгээ бүрмөсөн харилцаа холбоогоо таслахгүй гэдгийг сайн ойлгож ав. Нөхрийн чэн мах цусны тасархай болсон бяцхан хүн экс эхнэрт байгаа учраас...Тэдэнд хүүхдээс болж уулзах тохиолдол зөндөө гарна. Тэр бүрт нь уурлаад хардаад үглээд байж болохгүй. Харин хүүхэдээ гаргуунд нь орхиж байвал тэр өөрт чэн хэзээ ч сайн хань байж чадахгүй. Мал адгуус хүртэл үр төлөө өсөж том болоод өөрөө хоолоо олж идэх хүртэл нь харж ханддымшдээ. Тэр үр хүүхдээ гэхгүй орхиж байвал цаад нөхөр чэн адгууснаас дор новш байна гэсэн үг...

3. Нөхрийнхөө мэйл хаяг болон фэйс бүүкээр нууцаар орж шалгаж, экс рүү нь нөхрийнхөөө өмнөөс мэйл бичих хэрэггүй... Эрчүүд угаасаа иймэрхүү деррикддэг ямар үйл ажиллагаанд дургүй байдаг. эхнэр хүүхдээс салгаж чадсан байж өөртөө жоохон итгэлтэй байлдаа... иймэрхүү шалдар булдар зүйлд цагаа зарцуулахын оронд ном сонин уншиж толгойндоо чимэххэн ухаан нэм л дээ... Бүр хар хөдлөөд байж сууж чадахгүй бол нөхрөөсөө шууд асуу. гэхдээ чи хариултанд нь итгэхгүй байхөө. урд нь чамтай нууцаар уулздаг байхдаа эхнэртээ /одоо бол экс/ хэлдэг байсан үгнүүдийг нь чи сонсох болно. Тиймээс экстэй нь уулзаж болно. Гэхдээ над шиг зөрүүд шартай экс бол чиний янзыг үзэх гэж юу ч гэж ярьж мэднэ...

4.Өө тийн бас нэг зөвлөгөө бол ер нь эрчүүд чэн ээждээ амь байдымшдээ... Тэгэхээр нөхөртөө сайн эхнэр баймаар байвал хадам ээжийгээ өөрийн талд оруулах хэрэгтэй... Хадам чэн чамд дургүй бол нөхөр чэн хэзээ ч чамд 100% сэтгэл хангалуун байхгүй... Хоёрдах эхнэрүүдэд хадам ээжийг өөрийн талд оруулна гэдэг тийм ч амар ажил биш... Хүүгийнх нь толгойг эргүүлж хайртай ачад нь амьдын хагацал үзүүлсэн хүн нь ЧИ учраас... Хадам ээжүүд хэзээ ч манай хүү л болохгүй байгаам даа гэж боддоггүйн. тэдний хувьд хэзээд ХҮҮгийнх нь зөв байдаг...

5. Чиний үйл хөдлөл бүрийг экстэй нь харьцуулах болно. Бүх хүн. Өөрийнхөө алхам бүрийг харьцуулаад байхаар хэцүү л байдаг байх даа бодвол. За тэгээд экстэйгээ нэг анги нтр байсан бол бүр гэцүү гэцүү. анги хамт олон чэн насан туршдаа л уулзаж учирцгааж байдаг. Уулзах бүртээ хүүхэд насныхаа, амьдралынхаа дурсамжтай үеийг хүүрнэлдцгээгээл. тэр бүрт нь нөхөрт чэн экстэй өнгөрүүлсэн ХАППИ үеүүд бодогдоод л... Ер нь тэвчээртэй байх хэрэгтэймшиг байгаан. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй л байх байх... Гэхдээ өөдрөг байгаарай.

энэ 5 хөн зөвлөгөөг сайтар уншаад ухаж ойлговол чимэххэн ухаан болно шүү...

Заак эцэст нь амжилт хүсье... Амьдраад байждээ... ; )