Би ямар нэгэн баяр ёслолыг нэээээх сүр болгож тэмдэглээд байдаггүй хүн...
Яаагаад ч юм нээх түвэгтэй, утгагүй санагдаад байдын... Ялангуяа Март нтр...
Харин энэ жилийн Март 8 нээх сайхан болж өнгөрлөө.
Яасан гэхээр ийм юм боллоо...
Угаасаа намайг баярлуулах хүн байхгүйг гадарлаж байсын болохоороо аав охин 2 тойгоо гурвуул 7-нд хэдэн торт, дарс аваад 8-нд өглөө 10 цагаас эхлээд хамаатны айлуудаар хэслээ...
Аав ээж 2 маань эмээ өвөө болсоноосоо 1 сарын 1, 6 сарын 1-н бүрт хамаатны хүүхдүүдэд бэлэг тараахаар явдаг боловч би огт хамт явж байгаагүйн...Зүгээр л тэгж тэнэж явсанаас гэртээ киногоо үзээд, унтаж байсан нь илүү сайхан санагддаг болохоор...
Тэгсэн хүн баярлуулах чинь бас их сайхан юмаа. Би ер нь л хүн баярлуулж буян үйлдэж яваагүй золиг байлээ шд...
Баярлалаа гэдэг үгийг зөндөө л олон удаа сонсож байсан боловч өчигдөрийн сонссон БАЯРЛАЛАА бол үнэхээр онцгой сайхан байлаа... Баярлуулсан хүнийхээ сайхан энергээр би өөрөө ч маш сайхан баярлалаа... Өнөөдөр ажилдаа цог золбоотой, нүүрэндээ инээмсэглэлтэй, сэтгэл тайван, нэг л сайхан....